2025-10-03
I. Дээд шатны удирдлага
1. Үүсгэн байгуулагчид / Төлөөлөгч
Байгууллагын суурь үзэл баримтлал, урт хугацааны зорилт, алсын харааг тодорхойлно
Дэмжигч, ивээн тэтгэгч, стратегич байр суурьтай
2. Удирдах зөвлөл
Холбооны шийдвэр гаргах үндсэн байгууллага 5–9 гишүүнтэй, даргатай
Бодлого, журам, төсөв, томилгоо, тайлангийн хяналт, гүйцэтгэл зэргийг удирдана
3. Хяналтын зөвлөл
Гишүүдийн хурлаас томилогддог, 3–5 гишүүнтэй
Санхүү, хуулийн хяналт, дотоод аудитын чиглэлээр хяналт тавина
Удирдах зөвлөлийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавина
I. Гүйцэтгэх бүтэц
4. Гүйцэтгэх захирал / Менежер
Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулна
Зохион байгуулалт, төлөвлөлт, тайлан, багийн удирдлага
5. Нягтлан бодогч / Санхүүгийн ажилтан
Тайлан тооцоо, төсөв хуваарилалт, шилжүүлэг, төлбөрийн хяналт
Уралдаан тэмцээн, гишүүнчлэл, тэтгэлэг, урамшуулал зэргийг хариуцна
6. Шүүгчдийн зөвлөл
Шүүгч элсүүлэх, үнэлгээ хийх, ёс зүйн хяналт, гомдол маргаан шийдвэрлэх
Зөвлөх, бодлого тодорхойлогч бүтэц. Одоогийн зөвлөх багш нараас бүрдүүлнэ
7. Ёс зүйн хороо
Түр болон байнгын хэлбэртэй байна. Шүүгчдийн зөвлөлийн дэргэдэх дэд бүтэц
Зөрчил, гомдол гарсан үед хуралдаж дүгнэлт гаргана
III. Дэмжлэгийн бүтэц
8. Орон тооны бус зөвлөхүүд (багш нар)
Хөтөлбөр, уралдааны чиглэл, сургалтын санал зөвлөгөө өгнө
Удирдах зөвлөлөөс томилогддог, Зөвлөх гэрээтэй
9. Гишүүд (багш, сурагч, эцэг эх)
Хувь хүний гишүүнчлэлтэй. Бүс, ангилал, зэрэглэлээр ялгагдана
Төлбөр, оролцоо, уралдаан тэмцээн, санал асуулга зэргээр оролцоно