(+976) 94567890
pianomongolia@gmail.com
www.piano.mn
📜Үүсэл хөгжил🎯Зорилго зорилт📋Дүрэм журам
⭐Онцлох мэдээ📢Баннер байршуулах🎵Ноот татах
🌍Олон улсын🏛️Улсын🏘️Бүсийн🎭Тоглолт
📚Сургалтууд🏢Сургалтын төвүүд📋Зөвлөмжүүд

Menu

Log inSign Up
📜 Үүсэл хөгжил🎯 Зорилго зорилт📋 Дүрэм журам
⭐ Онцлох мэдээ📢 Баннер байршуулах🎵 Ноот татах
🌍 Олон улсын🏛️ Улсын🏘️ Бүсийн🎭 Тоглолт
📚 Сургалтууд🏢 Сургалтын төвүүд📋 Зөвлөмжүүд
Холбоо барих
© 2025 piano.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
🎹

Piano.mn

Монголын хөгжмийн боловсролыг дэмжиж, төгөлдөр хуурын урлагийг хөгжүүлэх зорилготой үндэсний тэмцээн болон боловсролын платформ.

Холбоосууд

  • Нүүр хуудас
  • Тэмцээн
  • Онцлох мэдээ
  • Дүрэм журам

Тусламж

  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Баннер байршуулах
  • Ноот авах
© 2025 Piano.mn - Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоо

Төлбөртэй мэдээ

Piano.mn
Мэдээ олдсонгүй
Бүх мэдээг үзэх

Piano lovers V улсын уралдааны тоглох зохиолууд зарлагдлаа

2025-09-17

Уралдааны зохиолуудын уялдаа холбоо.

Эдгээр бүтээлүүд бүгд бүжгийн хэлбэртэй учир нэгэн цогц байдлаар сайн нийцүүлж сонгохыг хичээв Янз бүрийн бүжгийн төрлүүд (полька, румба, испани бүжиг, тарантелла) нь ялгаатай өнгө аясыг авчирч, уйтгартай нэг хэвийн болохоос сэргийлж алхам алхмаар хурд, эрч хүч нэмэгдүүлнэ. Зөвхөн тоглолтын явцад бүтээлийн темпо ба динамикийг сайн ялгаж, өнгөний олон талт байдлыг гаргавал төгс зохицолдоно. Ийнхүү уралдааны маань тоглох зохиол 6 сарын өмнө тавигдаж байгаа тул та бүхэн календараа ашиглан хичээцгээнэ шүү. АМЖИЛТ

  1. Уралдааны 6-7 нас
  • THE MADATOR / Испани ардын аялгууг Жэймс Бэстины найруулгаар
  • Испани маягийн бүжгийн өнгө аястай, Матадыр /бух сургагч/-ын сүр жавхланг илэрхийлдэг.
  • Тоглохдоо хүчтэй–сулын ялгааг тод гаргах хэрэгтэй.
  • Динамик – f (forte) хэсгүүдэд хүчтэй, жинтэй дарах, p (piano) хэсгүүдэд зөөлөн болгож ялгааг гаргаарай.
  • Хурдан тоглох гэж яарахаас илүү “эрч хүчтэй ” байх нь илүү оновчтой.
  1. Уралдааны 8-9 нас
  • DANCE OF THE GRASSHOPS / Milos Magin (1929–1999) - Польшийн гаралтай төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч.
  • Түүний олон бүтээл хүүхдүүдийн төгөлдөр хуурын сургалтад зориулагдсан байдаг (жижиг хэмжээтэй, хөгжилтэй, хүүхдийн төсөөллийг баяжуулдаг).
  • “Cracovienne” нь Польшийн алдарт краковяк гэдэг ардын бүжгийн нэр.
  • Энэ бүжиг нь: Хурдан хэмнэлтэй, үсрэлттэй, хөнгөн хөдөлгөөнтэй байдаг.
  • Голдуу 2/4 хэмжээнд бичигддэг.
  • Зохиолын утга, өнгө аяс: Энэхүү бүтээл бол шогч, хөгжилтэй, хөдөлгөөнтэй бүтээл. Тоглолт нь хөнгөн, хурдан, үсрэлттэй staccato маягаар тоглогдоно.
  1. Уралдааны 10-11 нас
  • TARANTELLA / William Gillock (1917–1993) - Америкийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурын багш.
  • Түүний зохиолууд сургалтын зориулалттай мөртлөө сонгодог өнгө аяс, уянгалаг аялгуу, хүүхдийн сэтгэл татам дүрслэлтэй байдгаараа алдартай.
  • Tarantella нь Италийн өмнөд нутгийн ардын бүжгийн нэр.
  • Staccato, хөнгөн legato хослуулж, хөгжилтэй хөнгөн цовоо тоглох
  1. Уралдааны 12-13 нас
  • RUMBA TOCCATTA / Paul Harvey (1935–2020) – Английн төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч, хөгжим судлаач.
  • Тэр хүүхдийн болон өсвөрийн төгөлдөр хуурчдад зориулсан уянгалаг, дүрслэлтэй жижиг бүтээлүүдээрээ танигдсан.
  • Rumba – Кубын гаралтай бүжгийн хэмнэл. Халуун орны сэтгэл татам бүжгийн аялгуу. Голдуу 2/4 эсвэл 4/4 хэмнэлтэй, онцлог нь синкоптой
  • Toccata – Итали үг, утга нь “тоглох, хүрэх”. Сонгодог хөгжмийн төрөлд хурдан, тасралтгүй хөдөлгөөнтэй, техникийн чадвар харуулдаг бүтээл гэсэн ойлголттой.
  • Иймээс Rumba Toccata гэдэг нь кубын бүжгийн өнгө аястай, техник шаардсан хурдан хөдөлгөөнтэй бүтээл гэсэн санаа юм.
  1. Уралдааны 14-15 нас
  • POLKA / Milos Magin (1929–1999) - Польш гаралтай төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч.
  • Түүний энэ бүтээл хүүхэд, өсвөр насны сурагчдад зориулсан байдаг.
  • Төгөлдөр хуурын техник, хэмнэл, дүрслэлийг хөгжүүлэхэд тохирсон. Сонсогчдод хөгжилтэй, дүрслэлтэй аялгуу дамжуулдаг.
  • Polka нь Чех гаралтай ардын бүжгийн нэр. Хурдан 2/4 хэмнэлтэй. Үсрэлттэй, цовоо хэмнэлтэй бүжгийн аялгуу. Сонгодог төгөлдөр хуурын хувилбаруудад хурдан, эрчтэй, хөгжилтэй маягтай бичигддэг.
  • Зөвхөн техник хөгжүүлэхээс гадна хөгжмийн дүрслэл, дүр төрх, сэтгэл хөдлөлийг дамжуулах боломж олгодог.
  1. Уралдааны 16-дээш нас
  • POLKA DANCE / Дмитрий Шостакович (1906–1975) - Оросын сонгодог хөгжмийн аугаа зохиолч.
  • Хэдийгээр тэр голдуу симфони, камер хөгжим, концерт бүтээлүүдээрээ алдартай ч төгөлдөр хуурын жижиг, хөгжилтэй, ардын маягийн бүтээлүүд ч бий.
  • Түүний Polka-ууд нь хүүхэд, өсвөр насанд зориулсан хөнгөн, хөгжилтэй, заримдаа шогчилсон өнгө аяс бүхий байдаг.

НОТ ТАТАХ