2025-09-29
“МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО”
ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Төрийн бус байгууллагын тухай болон бусад хууль тогтоомжийн хүрээнд сайн дурын үндсэн дээр үүсгэн байгуулагдсан “МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” төрийн бус байгууллага нь Монгол улсын хууль тогтоомж, Олон улсад салбарын хэм хэмжээ, ёс зүйн үндсэн зарчмын хүрээнд, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож ажиллана.
1.2. Үүсгэн байгуулагчид “МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” төрийн бус байгууллага байгуулах шийдвэр гаргаж, хуулийн этгээдийн анх байгуулсан бөгөөд үйл ажиллагаагаа Монгол улс төдийгүй Олон улсын хэмжээнд өргөжүүлж, тогтвторжуулах зорилгын хүрээнд дүрмийг шинэчлэн батлав.
1.3. “МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” НИЙГЭМД ҮЙЛЧИЛДЭГ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА /цаашид “НҮТББ” гэж товчлох/, төгөлдөр хуур сонирхогч, тус хөгжимтэй холбоотой үйл ажиллагаа явуулдаг аливаа хувь хүн, хуулийн этгээд, хөгжимд дурлан хичээллэгч, дэмжигч, суралцагч хүүхдүүд, тэдгээрийн асран хамгаалагч бүхий л хүмүүсийн өмнө нээлттэй, хараат бус, байнгын ажиллагаатай, дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэх, дүрмийг мөрдөхөө илэрхийлсэн дэмжигчид бүхий сайн дурын байгууллага байна.
1.4. “МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” НҮТББ нь өөрийн тэмдэг, лого, бэлэгдэл, данс, албан бичгийн нүүртэй байна.
Хоёр. Төрийн бус байгууллагын хууль ёсны оноосон нэр, зохион байгуулалтын хэлбэр
2.1. ТББ-ын албан ёсны оноосон нэр нь: “МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” НҮТББ, (цаашид “Холбоо” гэх)
Товчилсон нэр: “МТХСХ”
Англи нэр: “PIANO AMATEURS ASSOCIATION IN MONGOLIA” NGO
Англи товчилсон нэр: PAAM
2.2. ТББ нь зохион байгуулалтын хэлбэр Монгол улсын хууль тогтоомжид заасанчлан ашгийн төлөө бус хуулийн этгээд байна.
2.3. Түүнчлэн холбоо нь хууль тогтоомжийн хүрээнд аймаг болон бүс нутгийн хэмжээнд өөрийн салбар, төлөөлөгчийн газар, эсхүл төлөөлөгчтэй байж болох бөгөөд тэдгээр нь энэ дүрэм болон дүрэмд нийцүүлэн баталсан тусгайлсан журмын хүрээнд үйл ажиллагаа явуулна.
2.4. Холбоо нь татан буугдах хүртэл үйл ажиллагаагаа хугацаагүй явуулах ба үйл ажиллагааны жил нь хуанлийн жилээр байна.
Гурав. Төрийн бус байгууллагын хууль ёсны байршил, хаяг
3.1. Холбооны албан ёсны хаяг нь:
Аймаг, хот: Улаанбаатар хот
Сум, дүүрэг: Сүхбаатар дүүрэг
Баг, хороо: 6-р хороо
Гудамж, хороолол: Бага тойруу
Оршин байх хаяг: Метро бизнес төв, 901 тоот
И-Мэйл хаяг: pianomongolia@gmail.com
Харилцах утас: 94567890
Дөрөв. Төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулагчид, үүсгэн байгуулсан огноо
4.1. “МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” НҮТББ-ыг 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр үүсгэн байгуулсан болно.
4.2. Үүсгэн байгуулагчид:
Д/Д Овог нэр
Тав. Төрийн бус байгууллагын зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
5.1. Холбоо нь дараахь үндсэн зорилготой сайн дурын байгууллага болно:
5.1.1. Дэлхийн сор болсон хөгжмийн боловсролыг Монголын хүүхэд, залууст сурталчлан таниулж дэлгэрүүлэх, сургалтын бүхий л үйл ажиллагааг хөгжүүлэх.
5.1.2. Сургалтын чанар, үр дүнг дээшлүүлэхэд анхаарах, хамтран ажиллаж, зөв чиглүүлэх.
5.1.3. Дотоодод зохиогдож буй Төгөлдөр хуур сонирхогчдын аливаа сорилго, уралдаан тэмцээнд хяналт тавих, зохицуулалт хийх, зөвлөн чиглүүлэх.
5.1.4. Гадаад дотоодын нэр хүнд бүхий уралдаан тэмцээнд оролцогчийг шалгаруулах, сорих, шагнаж урамшуулах байдлаар сонирхогч дэмжигчид болон төгөлдөр хуурын мэргэжлийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах.
5.1.5. Сайн дурын дэмжигч, гишүүдийн хүрээг тэлж, гадаад харилцааг өргөжүүлэх.
5.2. Дээрх зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах үндсэн чиглэлээр үйл ажиллагааг явуулна:
5.2.1. Холбооны дүрмийг мөрдөж, хамтран ажиллахаа илэрхийлсэн дэмжигч гишүүдийг бүртгэлжүүлэх.
5.2.2. Үйл ажиллагаагаа Монгол улсын хэмжээнд системтэй өргөжүүлэх, аймаг орон нутгийн хэмжээнд, бүсийн хэмжээнд зохион байгуулалтыг хэлбэрээ бүтэцжүүлэх.
5.2.3. Гадаад харилцаагаа өргөжүүлэх, сонирхогчдын Олон улсын тэмцээн зохион байгуулагч болон сургалтын байгууллагатай хамтран ажиллах талаар идэвхи санаачлагатай ажиллаж, хамтын ажиллагааг албажуулах.
5.2.4. Хүүхдийн болон соёлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн байгууллагатай дэмжигч гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах болон бусад чиглэлээр төлөөлөн харилцах, хамтран ажиллах.
5.2.5. Төгөлдөр хуурын мэргэжлийн багш нар төдийгүй сурган хүмүүжүүлэх ухааны мэргэжилтэн, хүүхдийн сэтгэлзүйч, хуульч, гадаад харилцааны мэргэжилтэн зэрэг дүрэмд заасан зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэх, тогтворжуулахад шаардлагатай бүхий л субьекттэй хамтран ажиллах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулна.
Зургаа. Төрийн бус байгууллагын бүтэц, хяналт, зохион байгуулалт
6.1. Холбоо нь бүтцийн хувьд байнгын болон орон тооны бүтэцтэй байна. Байнгын бүтцэд Удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага буюу холбооны нарийн бичгийн дарга байх бол орон тооны бүтцэд Хяналтын зөвлөл болон зөвлөхүүд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн баг, орон нутаг, бүсийн салбар эсхүл төлөөлөгч нар багтана.
6.2. Удирдах зөвлөл нь холбооны эрх барих дээд байгууллага байна.
6.3. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг Удирдах зөвлөлөөс томилсон Гүйцэтгэх захирал удирдаж явуулна.
6.4. Холбооны хяналтыг шударгаар хэрэгжүүлэх үүднээс дэмжигч, хандивлагч гишүүдийн дундаас жил бүр 3 гишүүний бүрэлдэхүүнтэй Хяналтын зөвлөл томилж ажиллуулна.
6.5. Холбооны үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай мэргэжилтнүүдийг зөвлөхөөр урьж ажиллуулах, гэрээ байгуулах замаар баг бүрдүүлэн ажиллуулж болно. Холбоо нь ашгийн бус үйл ажиллагаа явуулдгийн хувьд энэхүү багийг бүрдүүлэхдээ Холбооны үйл ажиллагааг сайн дураар дэмжиж, мэргэжил арга зүйн хувьд сайн дураар туслах хүмүүсээр бүрдүүлж ажиллахыг эрмэлзэнэ.
6.6. Орон нутгийн эсхүл бүсэд холбоо нь салбар, төлөөлөгчтэй байх ба ямар бүсчлэлтэй байх, хаана төлөөлөгчтэй байх зэргийг холбоонд сайн дураар нэгдсэн дэмжигч, хандивлагч гишүүдийн тоо, хүрээнээс хамаарч тухай бүр Удирдах зөвлөлөөс шийдвэрлэнэ.
6.7. Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг явуулахад шаардлагатай нарийн бичиг, туслах ажилтан, нягтлан бодогч зэрэг ажлын байрны хэрэгцээ, орон тоо, төсвийн талаарх саналыг Гүйцэтгэх удирдлагын үндэслэл бүхий саналыг харгалзан Удирдах зөвлөлөөс тухай бүр батална.
Арав. Холбооны дэмжигч гишүүн, түүний эрх, үүрэг
10.1. Холбооны дүрэмд заасан зорилгын хүрээнд ашиг сонирхол нэгдсэн, дүрэмд заасан нөхцлийг хүлээн зөвшөөрсөн төгөлдөр хуур сонирхогч хувь хүн, хуулийн этгээд хэн бүхэн холбооны дэмжигч гишүүн байна.
10.2. Холбооны үйл ажиллагааг дэмжиж, нэгдэж, дүрмийг баримталж, хамтран ажиллахаа илэрхийлсэн этгээдүүд батлагдсан маягтын дагуу бөглөсөн өргөдлийг үндэслэн холбооны дэмжигч гишүүнээр бүртгэн авч гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэг олгоно. Гишүүний үнэмлэх, энгэрийн тэмдэгийн төлбөрийг хүсэлт гаргагч төлнө.
10.3. Холбооны дэмжигч гишүүн нь дараах эрхтэй:
10.3.1. Удирдах зөвлөлд нэр дэвшүүлэх, нэрээ дэвшүүлэх, сонгогдох;
10.3.2. Эрх ашгаа хамгаалуулах, Холбооны үйл ажиллагааны талаарх санал хүсэлтээ зохих журмын дагуу илэрхийлэх, шийдвэрлүүлэх, шинэ ажил санаачлан дэмжүүлэх;
10.3.3. Дүрэмд заасан зорилгын дагуу өдөр тутмын үйл ажиллагаанд болон зохион байгуулж буй үйл ажиллагаа, арга хэмжээг дэмжиж хандив өгөх;
10.3.4. Холбооны үйл ажиллагааны талаар мэдээлэл авах;
10.4. Холбооны дэмжигч гишүүн нь дараах үүрэгтэй:
10.4.1. Холбооны дүрэм, удирдах зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх;
10.4.2. Энэхүү дүрэмд заасны Удирдах зөвлөлөөс баталсан дэмжигчийн бүртгэлийг хийлгэх, хандивын журмыг баримтлах;
10.4.3. Холбооны үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах;
10.4.4. Холбооны бусад гишүүдийг хүндэтгэж, тэгш эрхтэй харилцах, Холбооны үйл ажиллагаа, ажил хэргийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, ёс зүйгүй аливаа үйлдлийг гаргахгүй байх;
10.5. Дэмжигч байгууллага болон хувь хүмүүс өөрсдийн хүсэлтээр дэмжигч гишүүнчлэлээс татгалзах эрхтэй. Татгалзаж буйгаа Холбоонд мэдэгдэж, дэмжигчийн бүртгэлээс хасуулна.
10.6. Холбооны дэмжигч гишүүн байгууллага жилд 1,500,000 төгрөг болон түүнээс дээш, хувь хүн жилд 360,000 төгрөг болон түүнээс дээш төгрөгийн хураамжийг холбооны дансанд тушаан, дэмжигчийн бүртгэлээ баталгаажуулна. Хураамжийг сар болон улирлаар нь хуваан төлж болно.
10.7. Дараах нөхцөл байдал үүссэн бол хувь хүн, хуулийн этгээдийг Удирдах зөвлөлийн шийдвэрээр холбооны дэмжигч гишүүний бүртгэлээс хасна:
10.7.1. Хувь хүн нас барсан, нас барсан гэж зарлагдсан, эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан;
10.7.2. Энэ дүрэмд заасны дагуу Холбооны дэмжигч гишүүн байхаас татгалзсан хүсэлт гаргасан;
10.7.3. Холбооны үйл ажиллагаанд оролцоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохоос удаа дараа зайлсхийсэн гэж Удирдах зөвлөл дүгнэсэн;
10.7.4. Дүрэмд заасан үүргээ удаа дараа биелүүлээгүй;
10.7.5. Холбооны нэрийг барьж холбооноос гадуур тусдаа үйл ажиллагаа явуулсан, дүрэмд заасан зорилгод нийцээгүй буюу хувийн ашиг сонирхлын үүднээс Холбооны дүрэм болон нэр хүндэд харшлах үйл ажиллагаа явуулсан;
10.8. Дэмжигч гишүүн нь тухайн жилд үйл ажиллагааг дэмжихэд зориулж хураамжийг тухай бүрт төлөөгүй тохиолдолд дэмжигч гишүүний эрх, үүргээс татгалзсан гэж үзнэ.
Арван нэг. Төрийн бус байгууллагын санхүүжилт, эх үүсвэр
11.1. “МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБОО” НҮТББ нь дараах орлогын эх үүсвэрээс санхүүжиж үйл ажиллагаагаа явуулна:
11.1.1. Дүрмийн зорилгод нэгдсэн дэмжигч гишүүдийн хураамж, хандив;
11.1.2. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив;
11.1.3. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдсон аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлого;
11.1.4. Зээлийн, өвийн болон төсөл хэрэгжүүлэх зорилгоор улсын төсвөөс олгосон хөрөнгө;
11.1.5. Хуульд заасан бусад эх үүсвэр;
11.2. Холбооны олсон орлогыг дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхэд зориулан зарцуулах ба хэнд ч ашиг хуваарилан, зээл олгож, хөрөнгийн баталгаа гаргах, аж ахуйн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.3. Холбооны удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх захирал, ажилтны хэн ч байгууллагын эд хөрөнгөөр хувийн ашиг олох зорилгоор санхүүгийн буюу аж ахуйн үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
11.4. Төрийн бус байгууллага нь Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нам, эвсэл, нэр дэвшигчдэд эд хөрөнгө, хандив өгөхийг хориглоно.
11.5. Холбоо нь өөрийн үйл ажиллагааны хүрээнд хүлээсэн үүргийг өөрийн хөрөнгөөрөө хариуцна. Гишүүдээс Холбооны мэдэлд шилжүүлсэн эд хөрөнгө нь түүний өмч байна.
11.6. Холбоо нь өөрийн нэрийн өмнөөс үйл ажиллагааныхаа зорилгод нийцсэн гэрээ, хэлцэл байгуулах, эдийн болон эдийн бус хөрөнгө, эрх, оюуны үнэт зүйлс олж авах, захиран зарцуулах эрхтэй.
Арван гурав. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, журам
13.1. Холбооны дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлтийг удирдах зөвлөлөөр хэлэлцэж олонхын саналаар шийдвэрлэнэ.
13.2. Удирдах зөвлөлийн шийдвэрээр дүрмийг шинэчилж баталснаар хүчин төгөлдөр болно.
Арван дөрөв. Дүрмийн хавсралт
14.1. Холбооны Удирдах зөвлөлөөс энэ дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд аливаа дагалдах журмыг батлан мөрдүүлж болох ба тэдгээр нь энэхүү дүрмийн салшгүй хэсэг байна.
14.2. Холбооны үйл ажиллагааны цар хүрээ, өргөжилт, менежментийн бодлого зэргийг харгалзан дараах журмуудын энэхүү дүрэмд нийцүүлэн батлан мөрдүүлж болно:
14.2.1. Дэмжигч гишүүдийн бүртгэлийн журам, маягт;
14.2.2. Хандивын үйл ажиллагааны журам;
14.2.3. Хяналтын зөвлөлийн журам;
14.2.4. Уралдаант тэмцээн зохион байгуулах, шалгаруулах, дүгнэх журам;
14.2.5. Сургалтын байгууллага, сургагч багш нарт дэмжлэг, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалтын журам;
14.2.6. Дүрэмд заасан зорилгыг хэрэгжүүлэхтэй холбоотой, Удирдах зөвлөлийн эрх хэмжээний хүрээнд хамаарах бусад шаардлагатай журам.
-oo0oo-