📢 АНХААРУУЛГА
2025-09-29
Албан ёсны зөвшөөрөлгүй уралдаанд оролцохгүй байхыг нийт багш, сурагчиддаа анхааруулж байна.
Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбоо нь Монгол Улсын хэмжээнд зохиогдох төгөлдөр хуурын уралдаан, тэмцээнийг эмх цэгцтэй байлгаж, оролцогчдын хөгжлийг дэмжих зорилгоор дүрэм, журам батлан мөрдүүлж ажилладаг.
Сүүлийн үед холбооны нэрийг ашиглан, бидэнтэй хамтарч байгаа мэтээр төөрөгдүүлсэн, албан ёсны зөвшөөрөлгүй уралдаан зарласан тохиолдол гарсан тул нийт багш, сурагчиддаа анхааруулж байна.
Холбооноос дэмжихгүй байх үндэслэл:
- • МТХСХ-оос гаргасан дүрэм журмыг мөрдөөгүй,
- • Хэт бизнесийн ашиг хөөсөн, ёс зүйгүй зорилготой,
- • Бүртгэл, шүүлтийн систем, шүүгчдийн мэдээлэл баталгаагүй,
- • Нийтэд нээлттэй бус учир оролцогчид хохирох эрсдэл өндөр.
⚠️ Албан ёсоор баталгаажаагүй уралдаанд оролцсоноор:
- • Төлбөр мөнгө, шударга бус шүүлтээс үүдэн сэтгэл санаагаар хохирох,
- • Холбооны цаашдын дэмжлэгийг алдах эрсдэлтэй.
👉 МТХСХ-ны www.piano.mn вэб сайтад зарлагдаагүй аливаа уралдаан нь холбооноос дэмжигдээгүй болохыг анхааруулъя.
Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбоо