ГАДААДЫН УРАЛДААН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХОД АНХААРАХ ЗҮЙЛС
Нийтэлсэн: Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбоо
Огноо: 2025.10.30
🎯 1. Ерөнхий зорилго
- Монгол Улсаа төлөөлөн олон улсын уралдаан, сургалт, тоглолтод оролцох нь нэр төрийн хэрэг юм.
- Гэвч уралдаанд оролцох бэлтгэл хангах, хувийн хариуцлага, аяллын зохион байгуулалт хангалтгүйгээс үүдэн сүүлийн жилүүдэд олон хүндрэл, үл ойлголцол гарч байсан тул холбооноос дараах зөвлөмжийг хүргэж байна.
⚖️ 2. Сонгон шалгаруулалт
- Олон улсын уралдаанд оролцох эрхийг МТХСХолбооны УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ШАЛГАРУУЛАХ, ШҮҮХ ЖУРАМ болон бусад холбогдох Дүрэм, Журамын дагуу хүлээн зөвшөөрч батлагдсан улсын уралдааны тусгай байр болон түүнээс дээш шагналт байрын сурагчдад олгоно.
- Сонгон шалгаруулалт нь ур чадвар, сахилга бат, хариуцлага дээр тулгуурлана.
- Уралдаанд оролцохоор нэр дэвшсэн хүүхэд, багш, эцэг эх нь МТХСХолбоотой журмын дагуу амлалт, гэрээ байгуулна.
🧳 3. Виз ба аяллын зохион байгуулалт
- Виз, аялалтай холбоотой аливаа асуудлыг хувь хүн өөрийн хүсэлтээр сонгох эрхтэй.
- Мөн МТХСХолбооны итгэмжлэгдсэн аяллын компанийн зуучлалаар туслалцаа авч болно.
- Холбоо нь аяллын компани биш бөгөөд оролцогчдын хүсэлтээр тусгай гэрээны дагуу зөвлөх, хөтөчийн туслалцаа үзүүлж болно.
- Аялагч хөтөчийн туслалцааг авах эсэхээ өөрийн шийдвэрээр, хувийн хариуцлагаар сонгоно.
- Виз авсан ч уралдаанд оролцоогүй, эсвэл зорилгоо өөрчилсөн тохиолдолд оролцох эрхийг хасах. Зөрчлийг МТХСХолбоо нь үүргийнхээ дагуу холбогдох ЭСЯ-д мэдэгдэх арга хэмжээ авна.
💡 4. Даатгал ба хариуцлага
- Аяллын бүх оролцогч, багш, эцэг эх аяллын даатгалд заавал хамрагдахыг зөвлөнө.
- Аяллын явцад гарсан аливаа хувийн хохирлыг холбоо болон хөтөч хариуцахгүй.
- Холбоо нь аливаа осол, хоцролт, гацалт, эд зүйл хохирол, визийн бүрдүүлэлт саатлаас үүдэлтэй эрсдэлд хариуцлага хүлээхгүй.
- Харин дээрх бүх эрсдлыг арилгах, багасгахад чиглэсэн заавар, зөвлөмж, чиглэлийг өгч ажиллана
🎓 5. Ёс зүй ба нэр хүнд
- Монгол Улсыг төлөөлж буй хүн бүр соёлтой, хариуцлагатай, шударга байх ёстой.
- Холбооны нэр хүндэд халдсан, гүтгэлэг, үл ойлголцол, зохион байгуулалтын эсрэг үйлдэл гаргасан тохиолдолд дараагийн оролцоог хязгаарлана.
- Уралдаанд оролцох нь хувь хүний нэр төрөөс гадна Монголын нэрийн өмнөөс байдаг гэдгийг бүх талууд ухамсарлах шаардлагатай.
- Ёс зүйд харшилсан хариуцлагагүй байдал, үйлдлийг холбоо ямарч тохиолдолд дэмжихгүй! хамтран ажиллахгүй!
Нэмэлт мэдээлэл, зөвлөгөө авах бол:
📬 Холбоо барих
Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбоо
📍 Метро Бизнес Центр, СБД, Улаанбаатар
📧 pianomongolia@gmail.com
Утас: 94567890, 99354580
🌐 www.piano.mn