2026-02-02
PIANO LOVERS – V УРАЛДААНЫ УДИРДАМЖИЙН НЭМЭЛТ ХАВСРАЛТ №_1
Энэхүү нэмэлт хавсралтад нь оролцогчдын бодит нөхцөл байдал, ирүүлсэн санал хүсэлтэд үндэслэсэн туршилт, сайжруулалтын шинжтэй шийдвэр бөгөөд Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбооны Удирдах зөвлөлийн 2026/02/02 ны хурлаар хэлэлцэгдэж олонхийн саналаар батлан тусгасан зохицуулалт болно.”
НЭГ. НЭМЭЛТ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХ ШАЛТГААН
PIANO LOVERS уралдааны зохион байгуулалтын явцад дараах бодит нөхцөл байдал, санал хүсэлтүүд гарч ирсэн болно. Үүнд:
Дээрх хоёр талын нөхцөл байдлыг харгалзан, аль нэг талыг хохироохгүй, уралдааны тэнцвэр, шударга байдлыг хадгалах зорилгоор энэхүү нэмэлт хавсралтыг батлан мөрдүүлнэ.
ХОЁР. МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖААТАЙ СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ТУСГАЙ АНГИЛАЛ (SOLO)
2.1 Ерөнхий зохицуулалт
• Мэргэжлийн чиг баримжаа олгодог сургууль, коллежид суралцаж буй сурагчдыг SOLO (ганцаарчилсан) төрөлд тусгай ангиллаар өрсөлдүүлнэ.
• Тус ангилал нь Үндсэн удирдамжийн Сонирхогч (Elementary & Standard ) ангилалд хамаарахгүй.
• Энэхүү ангилал нь МТХСХ-ний УРАЛДААН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ, ШАЛГАРУУЛАХ, ШҮҮХ ЖУРАМ-ын зэрэглэл ахиулах (A, B, C) шатлалд хамаарахгүй.
• Үндсэн удирдамжийн
“Хоёр. Хамрах хүрээ” хэсэгт заасан “мэргэжлийн чиг баримжаа олгодог сургуулийн сурагчид оролцохгүй” гэсэн заалт нь энэхүү тусгай ангилалд хамаарахгүй.
ГУРАВ. НАСНЫ АНГИЛАЛ (зөвхөн тусгай ангилалд)
МЧБС-ын оролцогчдыг дараах нэгтгэсэн насны ангиллаар өрсөлдүүлнэ:
• 6–9 нас
• 10–13 нас
• 14 ба түүнээс дээш нас
Тайлбар: Энэхүү насны ангилал нь оролцогчдын бодит тоо, өрсөлдөөний чанарыг харгалзан нэгтгэсэн бөгөөд зөвхөн тусгай ангилалд хамаарна.
ДӨРӨВ. ШАТАЛСАН ШАЛГАРУУЛАЛТ
4.1 1-р шат (онлайн)
• Уралдааны үндсэн удирдамжид заасан стандарт түвшний заавал тоглох зохиолуудыг оролцогчид өөрсдийн насны ангилалд харгалзуулан тоглоно.
• 1-р шатнаас 2-р шатанд шалгарах давах босго: 90 ба түүнээс дээш оноо.
4.2 2-р шат (финал)
• 2-р шатанд шалгарсан оролцогчид биечлэн хувийн номер тоглож өрсөлдөнө.
• 2-р шатанд дахин шигшилт хийгдэнэ.
ТАВ. ШАГНАЛ, ШАЛГАРУУЛАЛТ
Шалгаруулалт нь абсолют босго оноогоор бус, насны ангилал тус бүрийн эрэмбээр явагдана.
• Насны ангилал бүрт:
• Тус ангилалд дэмжих оноо хэрэглэхгүй.
• Шагналт байр эзлээгүй Finalist оролцогчдод батламж, дурсгалын зүйл гардуулна.
ЗУРГАА. DUO (ХОРШИЛ) ТӨРӨЛД ХАМААРАХ ЗОХИЦУУЛАЛТ
• Мэргэжлийн чиг баримжаатай сургуулийн сурагчид нь DUO (Classic & Free) төрөлд сонирхогч оролцогчидтой хамт өрсөлдөх боломжтой.
• Энэхүү зохицуулалт нь: Хоршил тоглолтын онцлог, хамтын гүйцэтгэл давамгайлдаг байдлыг харгалзан гаргасан бодлогын шийдвэр болно.
ДОЛОО. БУСАД ЗОХИЦУУЛАЛТ, ШААРДЛАГА
• Энэхүү хавсралтад тусгайлан заагаагүй бусад бүх зохицуулалт, тухайлбал бичлэгийн шаардлага, тоглолтын дэг журам, хураамжийн нөхцөл, бүртгэлтэй холбоотой заалтууд нь уралдааны үндсэн удирдамжийн дагуу хүчинтэй хэвээр мөрдөгдөнө.
• Нэмэлт зохицуулалт нь уралдааны үндсэн удирдамжийг өөрчлөх бус, оролцогчдын бодит нөхцөл байдал, ирүүлсэн санал хүсэлтийг харгалзан тодорхой ангилалд тайлбар, тэнцвэржүүлэлт хийх зорилготой болно. Цаашид уралдааны төрөл, түвшин, ангиллын хамгийн оновчтой стандартыг бүрдүүлэх суурь болгон хэрэгжүүлнэ.
– oO0Oo –