(+976) 94567890
pianomongolia@gmail.com
www.piano.mn
📜Үүсэл хөгжил🎯Зорилго зорилт📋Дүрэм журам
⭐Онцлох мэдээ📢Баннер байршуулах🎵Ноот татах
🌍Олон улсын🏛️Улсын🏘️Бүсийн🎭Тоглолт
📚Сургалтууд🏢Сургалтын төвүүд📋Зөвлөмжүүд

Menu

Log inSign Up
📜 Үүсэл хөгжил🎯 Зорилго зорилт📋 Дүрэм журам
⭐ Онцлох мэдээ📢 Баннер байршуулах🎵 Ноот татах
🌍 Олон улсын🏛️ Улсын🏘️ Бүсийн🎭 Тоглолт
📚 Сургалтууд🏢 Сургалтын төвүүд📋 Зөвлөмжүүд
Холбоо барих
© 2025 piano.mn Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
🎹

Piano.mn

Монголын хөгжмийн боловсролыг дэмжиж, төгөлдөр хуурын урлагийг хөгжүүлэх зорилготой үндэсний тэмцээн болон боловсролын платформ.

Холбоосууд

  • Нүүр хуудас
  • Тэмцээн
  • Онцлох мэдээ
  • Дүрэм журам

Тусламж

  • Холбоо барих
  • Бидний тухай
  • Баннер байршуулах
  • Ноот авах
© 2025 Piano.mn - Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Монголын төгөлдөр хуур сонирхогчдын холбоо

PIANO LOVERS-IV уралдаан өндөрлөлөө

2025-04-24

Уралдааны тухай тайлбар, шүүлтийн онцлог, зөвлөмж

“Piano Lovers-V” уралдааны онцлог

“Piano Lovers” уралдааны маань энэ жилийн онцлог бол технологид суурилсан илүү ил тод, шударга, хариуцлагатай шүүлтийн тогтолцоог бүрдүүлсэн явдал байлаа. Бүх шүүлт цаас ашиглалгүй, гар утас болон таблет ашиглан онооны системд шүүгч бүрийн өгсөн дүн шууд хадгалагдахаар хийгдсэн. Энэ нь онооны будлиан, алдаа гаргах эрсдэлийг бууруулах, мөн илүү нээлттэй, хяналттай байдлыг хангах зорилготой байсан юм.

Бидний урилгаар ирж ажилласан Японы нэрт шүүгч Кейко Ямамото багш маань манай уралдаанд хүрэлцэн ирж, олон улсын түвшний хатуу бөгөөд шударга шүүлтийн арга барилаар шүүж, маш чухал туршлага хуваалцсан. Түүний шүүлтийн арга барил нь: Ганц дүгнэлтээр биш, хүүхдийн тоглолтын туршид гаргаж буй алдаа бүрт хурц анзаарч оноогоо унагах, хийж буй ахиц сайжрал бүрт оноог ахиулж өргөх зэргээр өөрийн мэдрэмжийг илэрхийлэн дүгнэсэн нь олон багш, хүүхдэд шинэ сэтгэгдэл төрүүлсэн.

Сайн бүхний хажууд саар зүйлүүд ч багагүй гарч байсныг хэлэх нь зүйтэй. Зарим оролцогчийн эцэг эхчүүд багш нараасаа урьтаж шууд зохион байгуулагч нартай харьцах, уралдааны гол зорилгыг огт ойлгоогүй, шүүлтийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргах, өөрийнх нь хүүхдүүд бусдаас илүү хэмээн мэтгэх, бага оноо тавьсан, гран при авах ёстой байсан гэх зэргээр бусад уралдаанд оролцогчдоо үл хүндэтгэсэн, шүүгчдийн шийдвэрт хүндлэлгүй хандаж буй нь ёс зүйн хувьд хэт бүдүүлэг байсан бөгөөд бие авч явах соёлд хүүхдүүдээсээ илүү багш эцэг эхчүүд маань суралцах ёстой мэт оролцогчдын хувьд анхаарах шаардлагатай асуудал их ажиглагдаж байлаа.

Уралдаан бол өрсөлдөөнт, тодорхой шалгууртай орчин бөгөөд тухайн тоглолтын гүйцэтгэлийг үнэлдэг. Мөн шүүгч бүрийн дүгнэлт бол мэргэжлийн үнэлгээ юм.

Оролцогч хүүхдүүдийг зөв хандлага, шүүмж хүлээж авах чадварт сургах нь багш, эцэг эхийн хамтын үүрэг гэдгийг сануулах нь зүйтэй. Түүнээс тэдний урмыг хугалж загнаж зандарч хэл ам хийх нь ёс зүйн хувьд маш буруу үйлдэл. Уралдаан нь зөвхөн шагнал авах биш, ур чадвар, сэтгэл зүйн бэлтгэлийг тэсвэртэйгээр хөгжүүлэх талбар юм.

Харин дараагийн шатанд илүү бэлтгэлтэй оролцох, бодитой үнэлгээг сургалтын явцдаа ашиглах нь үр дүнтэй.

Манай уралдаан шагнал өгөхдөө бус, хөгжих боломж өгөхөөр зорьдог. Хүүхдүүдийн ирээдүйд үнэ цэнтэй туршлага, сэтгэл зүй, ур чадварыг төлөвшүүлэх нь хамгийн чухал.

Бид уралдааныг жилээс жилд илүү сайжруулж, шүүлтийн шударга байдал, оролцогчдын хөгжлийг тэргүүн зорилтоо болгож ажилладаг. Та бүхний ойлголт, хамтын дэмжлэг бидний ажлыг улам үнэ цэнтэй болгоно гэдэгт итгэж байна.

Та бүхэндээ баярлалаа. Гэгээн бүхнийг хүсье.

Төлбөртэй мэдээ

Piano.mn
Мэдээ олдсонгүй
Бүх мэдээг үзэх