# 1. Нийтлэг үндэслэл
## 1.1
Энэхүү журам нь Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбооны (цаашид "МТХСХ" гэх) дүрмийн 5.1.3 заалтын дагуу батлагдсан баримт бичиг бөгөөд уралдаан тэмцээнийг зохион байгуулах, шүүлтийн аргачлал, оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох үндсэн зорилготой.
🎹 Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбоо
📝 Уралдаан тэмцээн зохион байгуулах журам
1. Нийтлэг үндэслэл
- Энэхүү журам нь Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын Холбооны (цаашид "МТХСХ" гэх) дүрмийн 5.1.3 заалтын дагуу батлагдсан баримт бичиг бөгөөд уралдаан тэмцээнийг зохион байгуулах, шүүлтийн аргачлал, оролцогчдын эрх, үүргийг тодорхойлох үндсэн зорилготой.
- Монгол Улсын болон олон улсын түвшинд зохиогдох төгөлдөр хуурын уралдаан тэмцээнд оролцох оролцогч, шүүгч, багш, дэмжигч, уралдаан тэмцээн зохион байгуулах байгууллагууд энэхүү журмыг дагаж мөрдөнө.
- Журмын зорилго нь төгөлдөр хуур сонирхогчдыг дэмжих, ур чадварыг ахиулах, тэмцээний зохион байгуулалтыг илүү эмх цэгцтэй, шударга байлгахад чиглэгдэнэ.
- Энэхүү журамд мэргэжлийн сургалтын байгууллагуудын уралдаан тэмцээн хамаарахгүй.
2. Уралдаан тэмцээний ангилал, зэрэглэл
2.1 Уралдаан тэмцээнийг дараах зэрэглэлээр ангилна:
- A зэрэглэл – Монгол улсаа төлөөлж олон улсын уралдаанд оролцох, эсвэл Монгол Улсад зохиогдож олон улсын хөгжимчид оролцсон уралдаан.
- B зэрэглэл – Улсын хэмжээний буюу 5-аас дээш аймаг, хотыг хамарсан уралдаан.
- C зэрэглэл – Бүсийн болон орон нутгийн уралдаан (аймаг, нийслэл, дүүрэг).
- D зэрэглэл – Тухайн байгууллага, аймаг, сум, дүүргийн тэмдэглэлт үйл явдалд зориулсан уралдаан.
2.2 Зэрэглэл ахиулах журам:
- C зэрэглэлээс эхэлж, 3 удаа 3-р байр, 2 удаа 2-р байр, 1 удаа 1-р байр хүртсэн оролцогч B зэрэглэлд оролцох эрхтэй.
- B зэрэглэлд адил шалгуурыг хангаж, олон улсын A зэрэглэлд өрсөлдөх эрхтэй болно.
- A зэрэглэлд шалгарсан оролцогч олон улсын тэмцээнд Монгол Улсаа төлөөлнө.
3. Уралдаан тэмцээний зохион байгуулалт
Уралдаан зохион байгуулах төлөвлөгөө боловсруулахдаа дараах зарчмыг баримтална:
- Багш, сурагчдын ачааллыг тооцож, зохиолын сонголтыг уралдааны давтамжид уялдуулах.
- Олон улсын болон дотоодын уралдаануудын давтамжийг хооронд нь давхцахгүйгээр төлөвлөх.
3.1 Уралдааны давтамж, зохиогдох хугацаа:
- C зэрэглэл – Жил бүр зохиогдоно. Бусад уралдаанаас дор хаяж 3 сарын зайтай.
- B зэрэглэл – Жилд 2-оос олон удаа зохион байгуулахгүй, дор хаяж 5 сарын зайтай.
- D зэрэглэл – Бусад уралдаантай дор хаяж 3 сарын зайтай зохион байгуулна.
3.2 Уралдааны хуваарь гаргах журам:
- Бүсийн болон улсын хэмжээний уралдааны товыг жил бүрийн эхэнд зарлана.
- D зэрэглэлийн уралдаануудыг батлагдсан хуваарийг харгалзан тогтооно.
- Хуваарь зөрчилдсөн тохиолдолд МТХСХ-ны зөвлөлтэй зөвшилцөн өөрчлөлт хийнэ.
4. Уралдаанд оролцогчдын эрх, үүрэг
Эрх:
- Шударга өрсөлдөх, шүүгчдийн үнэлгээний тайлбарыг авах.
- Уралдааны дүрэм, журамтай танилцах.
- Гомдол гаргах, тоглолтын бичлэгээ архивлах.
Үүрэг:
- Дүрэм журмыг чанд мөрдөх.
- Хуваарийг баримтлах.
- Шүүгч, зохион байгуулагч, бусад оролцогчдод хүндэтгэлтэй хандах.
- Тайзны ёс зүй, хувцаслалтын стандартыг хангах.
5. Шүүгчдийн томилгоо, шүүлт
- Шүүгчдийг МТХСХ-ны удирдах зөвлөлөөс томилно.
- Шүүгчдийн тоо 3-аас дээш, сондгой байна.
- Онооны системийг тусгай журмаар зохицуулна.
- Шүүлтийн үндсэн оноонд нэмэлт дэмжих оноо олгож болно (зөвхөн урамшууллын зорилготой).
6. Уралдааны тайзан дээр тоглох цагийн хязгаарлалт
- Бүтээлийг бүрэн тоглох шаардлагагүй.
- Давталтыг дахин тоглох шаардлагагүй.
- Шүүгчид үнэлгээгээ гаргасан тохиолдолд тоглолтыг зогсоох эрхтэй.
- Насны ангилал тус бүрийн тогтоосон хугацаанаас хэтэрвэл тоглолтыг зогсооно, оноонд сөргөөр нөлөөлнө.
- Хугацааны хязгаарыг зохион байгуулагч зарлана.
7. Уралдаан тэмцээний зохион байгуулалт
- Бүртгэл www.piano.mn сайтаар хийгдэнэ.
- Оролцогчид тэмцээнээс 30 минутын өмнө бүртгэлээ баталгаажуулна.
- Тоглолтын дарааллыг сугалаагаар эсвэл санамсаргүй байдлаар тогтооно.
- Тэмцээний үеэр бичлэг хийх, дуу чимээ гаргахыг үзэгчдэд хориглоно.
8. Шагнал гардуулах журам
Шагнал гардуулах дараалал:
- Тусгай шагналууд
- Тусгай байр
- Гутгаар, дэд, тэргүүн байр
- Гран При, шилдэг оролцогч
/Энэ тухай тусад нь журам боловсруулна/
9. Уралдааны санхүүжилт
- Оролцогчийн хураамж:
- A зэрэглэл – тухайн улсын журам,
- B – 150,000₮,
- C – 80,000₮,
- D – 50,000₮ хүртэл.
- Ивээн тэтгэгчдийн хандив.
- Холбооны хамтран ажиллагчдын дэмжлэг.
10. Журмын хэрэгжилт, өөрчлөлт
- Журмыг хоёр жил тутамд шинэчилнэ.
- Албан ёсны вэб сайт, сошиал хуудсанд нийтэлсний дараа хүчин төгөлдөр үйлчилнэ.