(Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын дунд зохиогдох уралдаан тэмцээний хүрээнд мөрдөх шүүгчдийн үйл ажиллагааны зохицуулалт)
МОНГОЛЫН ТӨГӨЛДӨР ХУУР СОНИРХОГЧДЫН ХОЛБООНЫ
ШҮҮГЧДИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
(Монголын Төгөлдөр Хуур Сонирхогчдын дунд зохиогдох уралдаан тэмцээний хүрээнд мөрдөх шүүгчдийн үйл ажиллагааны зохицуулалт)
1. Шүүгчдийн бүтэц
1.1. Шүүгчдийн бүрэлдэхүүн нь МТХСХ-ны удирдах зөвлөлийн шийдвэрээр томилогдоно.
1.2. Шүүгчдийн бүтэц дараах бүрэлдэхүүнтэй байна:
- Ерөнхий шүүгч
- Шүүгчид (3-аас дээш, сондгой тооны)
- Нарийн бичиг
- Техникийн хяналтын баг
1.3. Онцгой тохиолдолд тухайн уралдаан зохион байгуулагчийн саналаар шүүгчдийн бүрэлдэхүүнийг томилохыг зөвшөөрнө.
1.4. Шүүгч бүр уралдааны дүрэм, шүүлтийн аргачлалтай сайтар танилцсан байх үүрэгтэй.
1.5. Тэмцээн эхлэхээс өмнө шүүгчид хуралдаж, удирдамжийн талаар нэгдсэн ойлголт авна.
2. Ерөнхий шүүгчийн үүрэг, хариуцлага
2.1. Ерөнхий шүүгч нь уралдаан тэмцээний үнэн зөв, шударга явагдахад хяналт тавьж, шүүгчдийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулна.
2.2. Ерөнхий шүүгч дараах эрх, үүрэгтэй:
- Тэмцээний цагийг шаардлагатай тохиолдолд өөрчлөх, сунгах, хойшлуулах. (Гэхдээ эхэлсэн насны ангиллыг заавал дуусгах.)
- Тэнцэхгүй гэж үзсэн шүүгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, өөрчлөн томилох.
- Тэмцээний дүрэм зөрчсөн оролцогчийг хасах, тоглолтыг зогсоох эрхтэй.
- Шүүгчдийн гаргасан алдаатай оноо, дүгнэлтийг хянах, залруулах.
- Оноо, үнэлгээтэй холбоотой гомдол саналыг хүлээн авч шийдвэрлэх.
- Шүүгчдийн тайланг хүлээн авч, дүн, онооны эцсийн дүгнэлт баталгаажуулалтыг хийх.
3. Шүүгчдийн эрх, үүрэг
3.1. Шүүгчийн эрх:
- Оролцогчдын ур чадварыг үнэлж, шударга оноо өгөх.
- Тоглолтын явцын талаар мэргэжлийн дүгнэлт гаргах.
- Шүүгчдийн зөвлөлийн хурлаар тэмцээний дүрэм, журамд санал оруулах.
- Тэмцээн зохион байгуулагчийн заавраар дахин тоглолт явуулах эрхтэй.
3.2. Шүүгчийн үүрэг:
- Уралдааны дүрэм, шүүлтийн аргачлалыг мөрдөх.
- Онооны хуудас, үнэлгээний маягтыг албан ёсны бүртгэлд тэмдэглэх.
- Оролцогчийн гарааны дугаар, тоглох зохиолыг тулган шалгах.
- Уралдааны үеэр оролцогчтой хувийн харилцаа үүсгэх, тактикийн зөвлөгөө өгөхийг хориглоно.
- Шүүгч бүр тэмцээний үеэр албаны таних тэмдэг зүүсэн байна.
4. Нарийн бичгийн үүрэг, хариуцлага
4.1. Нарийн бичиг нь тэмцээний бичиг хэргийг хариуцан, уралдааны шүүлтийн албан ёсны баримтжуулалтыг гүйцэтгэнэ.
4.2. Нарийн бичгийн үүрэг:
- Онооны хүснэгт, үнэлгээний маягтуудыг хөтлөх, нягтлах.
- Тэмцээний өмнө оролцогчдын бүртгэл, гарааны дарааллыг тогтоох.
- Оролцогчдын талаарх санал, гомдлыг хүлээн авч, ерөнхий шүүгчид уламжлах.
- Тэмцээний дүн, оноог нэгтгэж, албан ёсны дүгнэлт танилцуулах.
5. Онооны систем, үнэлгээний журам
5.1. Шүүгчид оролцогчдыг дараах үндсэн шалгуураар мэргэжлийн түвшинд, бодитой үнэлнэ:
- Техник гүйцэтгэл – 40%
- Хөгжмийн илэрхийлэл, уран сайхны байдал – 40%
- Бүтээлийн нийцэл, уран бүтээлийн үнэлгээ – 20%
5.2. Шүүгч бүр оролцогчдод 0–100 онооны хооронд үнэлгээ өгнө.
5.3. Оноог бутархай нэгж болон нэмэх (+) эсвэл хасах (-) тэмдэглэгээгээр ялган дүгнэж болно. (0.5 онооны өөрчлөлт гэж тооцно.)
5.4. Онооны хураангуй:
- 99+ Тэргүүн байр
- 96+ Дэд байр
- 93+ Гутгаар байр
- 90+ Тусгай байр
5.5. Оноог хянаж тохируулах:
- Шүүгчдийн өгсөн онооны хамгийн их ба бага зөрүү нь 3–5 онооны хооронд байх шаардлагатай.
- Хэт их зөрүүтэй бол ерөнхий шүүгч дахин хянаж, тохиролцоонд хүргэнэ.
- Эрэмбэлэхэд оноо тэнцвэл ерөнхий шүүгчийн оноонд нийцүүлнэ, боломжгүй бол олонхийн саналаар шийдвэрлэнэ.
5.6. Зохион байгуулагчийн дэмжих оноо (бодлогын нэмэлт)
- 5.6.1. Бүс нутгийн ялгаатай нөхцөлд тохируулан нэмэлт оноо тооцож болно.
- 5.6.2. Дэмжих онооны хэмжээ төрөл, ангиллаас хамаарч ялгаатай байна.
- 5.6.3. Дэмжих оноо нь шүүгчийн оноог өөрчлөхгүй, шүүлтийн дараа нэмэгдэнэ.
- 5.6.4. Дэмжих оноог дараах нөхцөлд олгохгүй:
- Техникийн шаардлага зөрчсөн
- Сахилга бат алдагдуулсан
- Бэлтгэлгүй, хоцорсон
- Шүүгчдийн дүгнэлтээр нэмэлт шаардлагагүй гэж үзсэн
- 5.6.5. Дэмжих онооны мэдээллийг ил тод тэмдэглэнэ.
- 5.6.6. Зорилго нь сурагчдын урам зоригийг нэмэгдүүлэх юм.
6. Оноог хүчингүйд тооцох нөхцөл
6.1. Дараах тохиолдолд оноог хүчингүйд тооцно:
- 30 секундийн дотор тайзанд гараагүй
- Гарааны дугаар улирааж дуудуулсан боловч оролцоогүй
- Зохиолыг дутуу тоглосон
- Тайзны соёл, сахилга бат зөрчсөн
7. Шүүгчдийн ёс зүй, сахилга бат
7.1. Шүүгчид дараах ёс зүйн зарчмыг баримтална:
- Шударга үнэлгээ өгөх
- Нууцлалыг хадгалах
- Мэргэжлийн харилцааг баримтлах
- Хувийн ашиг сонирхлоос ангид байх
8. Шүүгчдийн тайлан, тэмцээний дүн гаргах
8.1. Шүүгч бүр уралдаан дууссанаас хойш 24 цагийн дотор тайлангаа гаргаж, гарын үсэг зурна.
8.2. Ерөнхий шүүгч тайланг хүлээн авч нягталсны дараа албан ёсны дүнг баталгаажуулна.
8.3. Саналыг тэмцээний дараа хэлэлцэж, дүрэмд өөрчлөлт оруулж болно.
Энэхүү журам нь МТХСХ-ны бүх уралдаан, тэмцээний шүүлтийн үйл ажиллагаанд мөрдөгдөнө.